Австралийн нэг номерийн баян, дэлхийд хөрөнгөөрөө зургаад бичигддэг Жина Райнхарт Монголд хөрөнгө оруулах эрсдэлтэй гэж зарлав. Энэ тухайгаа “The Sydney Morning Herald” сонины энэ долоо хоногийн дугаарт тайлбарласан байна. Тэрээр Монголд хөрөнгө оруулахаар сонирхож “Hancock Prospecting Mongolia” гэсэн аж ахуйн нэгж байгуулсан юм. Мөн Монголын нутагт хайгуул хийх эрхтэй “Aspire Mining”, “Guildford Coal” гэсэн хоёр компанийг 2011 онд гурван сая. ам доллараар худалдан авсан. Тэгээд уул уурхайн тодорхой төслүүд эхлүүлэх гэж байгаад Монголыг орхижээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад Монголын Засгийн газар, “Рио Тинто”, ”Саусгоби сэндс” зэрэг аж ахуйн нэгжүүдийн хоорондын маргаан нөлөөлсөн гэнэ. Тэрээр “Монголд хөрөнгө оруулах ээлтэй орчин байхгүй”, “Монголд бизнес эрхлэх эрсдэлтэй”, “Монголын улс төр тогтворгүй” гэж тайлбарласан талаар гадны хэвлэлүүд бичжээ.
Сэтгэгдэл (51)