Эбола вирусын
тархалтыг газар авхуулахгүйн тулд Африкын хэд хэдэн улсад хөл хорио тогтоогоод
байгаа. Тэгвэл энэ нь зэсийн нийлүүлэлтэнд нөлөөлж үнэ өсөхөд нөлөөлж эхэлсэн
байна. Тодруулбал зэсийн экспортоо тогтмол нэмэгдүүлж байсан Конго улс хөл
хорио тогтоож зэсийн экспортоо зогсоосны дараа хөрөнгийн бирж дээр зэсийн ханш
0.62% -иар өсөөд байсан юм. Өнөөдрийн байдлаар 6.982 ам.доллараар худалдаалагдаж
байна. Цаашид зэсийн ханш энэ чигээрээ өсвөл манай орны эдийн засагт багагүй
эерэг үр дүнг авчрах юм.