Монголын Хөрөнгийн бирж 2011 онд Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Ингэснээр тус бирж олон улсын хөрөнгийн зах зээл дэх шилдэг стандарт, практикийг нэвтрүүлж, дэлхийн хэмжээний бирж болох зорилт тавин ажилласан юм. Тэгвэл эл стратегийн хамтын ажиллагааг дахин 3 жилээр сунгах гэрээг үзэглэх гэж байна.
Гэрээг энэ сарын 9-ний өдөр Лондон хотноо зохион байгуулагдах “Монголын хөрөнгийн зах зээл” арга хэмжээний үеэр байгуулах ба гэрээнд Сангийн сайд Ч. Улаан болон “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар нар гарын үсэг зурах аж.

24tsag.mn