Тавантолгойн Зүүн Цанхид гэрээт олборлогчоор ажилладаг “Макмахон” компани үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу “Макмахон” компанид төлбөрөө төлөөгүйтэй холбоотой аж. Өр төлбөрийн хэмжээ 22 сая долларт хүрчээ. Нөгөөтэйгүүр хоёр компанийн хооронд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаагаас “Эрдэнэс Тавантолгой” компани гэрээт олборлогчийн үйлчилгээг авахаа зогсоосон гэнэ.
Одоогоор талууд үүсээд буй өр төлбөр болон бусад асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр өрнүүлж байгаа юм байна.
“Макмахон” нь анх 2012 онд Зүүн Цанхийн уурхайд ажиллахаар 500 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 онд дуусах юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)