Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Хятадын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнес эрхлэгчид дотоодын хэд, хэдэн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд эрчим хүчний гурван төсөл, нүүрсийг гүн боловсруулах төсөл, аялал
Тавантолгой-Ханги чиглэлийн 435 км авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг “Нако” компани БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпорацитай байгууллаа.
Тухайлбал "МАК" компани Адуунчулуун болон Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэн 95 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах ерөнхий хэлэлцээрийг Харбины олон улсын эрчим хүчний компанитай байгууллаа. Төслийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцлөөр хэрэгжүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалт 500-600 сая ам.доллараар хэмжигдэж байгаа талаар "МАК" корпорациас мэдээллээ. Үүнээс гадна Эрчим хүчний яамнаас Дорноговь аймгийн Алтанширээт сумын Эрдэнэцогтын нүүрсний уурхайг түшиглэн 600 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих санамж бичиг байгуулсан. Энэ төслийг "Эрдэнэцогт Энержи" компани Хятадын "China Power Engineering Consulting Group"-тэй байгуулсан юм. Ингэснээр Монгол Улс цаашид эрчим хүч экспортлогч улс байх боломж бүрдэнэ гэж "Эрдэнэцогт Энержи" компани үзэж байна. Одоогоор цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа учраас хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа ажээ. Үүнээс гадна бусад салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хувьд "Талын Монгол" групп, БНХАУ-ын "Хөлөн буйр" аялал жуулчлалын групптэй хамтран зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа. Эхний ээлжинд эдгээр компанид 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Буйр нуурын эрэгт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Харин тээврийн салбарт Тавантолгой-Ханги чиглэлийн 435 км авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг "Нако" компани БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпорацитай байгууллаа.

Сэтгэгдэл (2)