Сүүлийн хэдэн сар тасралтгүй өсөөд байсан долларын ханшны үнэ эрчимтэй бууж эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 1905 төгрөгийн ханштай байсан доллар өнөөдөр 1857 төгрөгт хүрчээ. Арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр долларын ханш 1857 төгрөгт хүрсэн нь 38 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Харин юань 303 төгрөг болж буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт нэг юань 310 төгрөгийн ханштай байсан билээ.