Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, манай улсын томоохон нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулав. Тус компани энэ оны эхний хагас жилийн байдлаар 28 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 саяар нэмэгдсэн дүн болжээ. Мөн борлуулалтын орлого нь 2013 оны эхний хагасын үзүүлэлттэй харьцуулахад 22.3 хувиар буурч, 192.6 сая ам.доллар болсон байна.
Дотоодын нүүрсний экспортын тал орчим хувийг дангаараа бүрдүүлдэг “Mongolian Mining Corportaion” борлуулалтынхаа дийлэнхийг гадаад худалдааны “DAP” нөхцлөөр бүрдүүлсэн байна. Мөн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг БНХАУ-ын хэрэглэгчдэд нийлүүлжээ.Тайлант хугацаанд тус компани угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь дунджаар 86.2 ам.доллараар борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь 98.7 ам.доллараар борлуулж байсантай харьцуулахад 12.7 хувиар буурсан үзүүлэлт болсон гэдгийг тайланд онцолжээ.

24tsag.mn