Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдааг зохион байгуулав. Банкууд 25.0 сая ам.доллар худалдаж авах, 3.3 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1855.75 хаалтын ханшаар 20.6 сая ам.доллар худалдаж, гадаад валютын захад ам.доллар нийлүүлэв. Мөн банкууд 40.0 сая юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, 304.20 хаалтын ханшаар 40.0 сая юань худалдав.
2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.