Өнгөрсөн тавдугаар сарын 9 өдөр Засгийн газраас өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийг УИХ баталсан. Уг хөтөлбөрийг Засгийн газар “ЭЗЭН-100” гэж нэрлэсэн билээ. Энэхүү хөтөлбөр өнөөдөр 100 хоногтойгоо золгон дуусч байна. Тиймээс өнгөрсөн 7 хоногт Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхэн хэвлэлийн бага хурал хийж ямар санаачилга гаргаснаа тайлагнасан. Харин ирэх 7 хоногт Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэвлэлийн бага хурал хийж хэл ам дагуулаад байгаа “ЭЗЭН-100”-гийн хэрэгжилтийг тайлагнахаар бэлтгэж байгааг эх сурвалж мэдээлэв. Мөн Н.Алтанхуягийн тайлангийн дараа МАН-аас “ЭЗЭН-100”-гийн хэрэгжилтийг хянах учиртай “АРД-100”-гийнхаа мэдээлэл хийх гэнэ.
Сэтгэгдэл (5)