Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Баруун ноён уул ордоос энэ сард нүүрс тээвэрлэж эхлэх тухай яриа байсан. Тэгвэл Баруун ноён уул ордоос нүүрс тээвэрлэх ажил энэ сарын 25-наас эхлэхээр болжээ.
"Guildford Coal” нь тус ордоос Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан бөгөөд анхны тээвэрлэлтээр тус ордоос 8000 тонн нүүрсийг БНХАУ-ын эцсийн хэрэглэгчдэд хүргэх гэрээ байгуулсан байна.
Мөн цаашид 12.000 орчим тонн "хар алт” нийлүүлэхээр төлөвлөж буйгаа "Guildford Coal” мэдэгджээ. Өмнөговь аймагт орших Баруун ноён уул орд нь 70.4 сая тонн нөөцтэй гэнэ.

24tsag.mn