Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Боб Доул гэгч ахмад улс төрч “Би АНУ-ыг маш богино хугацаанд тойрч ард түмэнтэйгээ уулзана” гэж мэдэгдээд онигоонд орсон юм. Учир нь тэрээр ингэж мэдэгдээд 14 хоногийн дараа бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн билээ. Тэгэхээр нь хэвлэлүүд “АНУ-ыг маш богино хугацаанд тойрч ард түмэнтэй уулзана гэсэн ахмад улс төрч Боб Доул 14 дэхь хоногтоо ядраад эмнэлэгт сувилуулахаар хэвтэв” хэмээн шуугиж байсан удаатай.
Түүн шиг үйл явдал Монголын улс төр, бизнест болоод байна. Учир нь 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлнэ гэж Засгийн газар амлалт өгсөн. Тэгээд энэ амлалтаа батлуулаад гурав хоносны дараа “Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл” гэсэн лут том бүтцийг Ерөнхий сайдын дэргэд байгуулсан юм. Ингээд энэ зөвлөлийнхөн мэдээлэл, хэвлэлийн бага хурал хийж “100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ. Бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг асуудлыг шийдвэрлэх гарцын талаар Засгийн газарт зөвлөнө. 100 хоногт тодорхой амжилт олно” гэх мэтээр ярьж ажлын гараагаа эхэлжээ.
Уг зөвлөлийг Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан удирдахаар болсон. Энэхүү зөвлөл эхлээд л "татвар нэхэх замаар төсөвтөө мөнгө төвлөрүүлэх ёстой", “банкуудыг мөнгөө эргэлтэд оруулаач” гэсэн санал гаргасан юм. Мэдээж амьдралаас тасарсан иймэрхүү саналыг Засгийн газар хүлээж авахад хэцүү байсан биз. Ажил хэрэг болоогүй. Энэ мэт этгээддүү, хэрэгжих магадлал багатай олон саналыг “Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл”-ийнхэн гаргасан юм. Бас 100 хоногийг талд нь ортол идэвхитэй ажиллаж байв.
Гэвч “Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл”-ийнхөн удаан тууштай ажилласангүй. Сураг алдрав. Сүүлийн үед энэ зөвлөл юу хийж байгаа талаараа ямар нэгэн мэдээлэл өгөлгүй усанд хаясан чулуу шиг алга болж байгаад өчигдөр л нэг хэвлэлийнхэнтэй уулзсан ч олигтой хийсэн зүйлгүй байгаагаа ярив. Сураг сонсох нь ээ Засгийн газрын гишүүд саналыг нь дэмжээгүй болохоор ажиллахад хэцүү байна гээд алга болсон бололтой.
Ямар ч гэсэн эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусч байхад зөвлөлгөө өгөх учиртай зөвлөл нь үр дүнтэй ажил нэгийг ч хийгээгүй болох нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл (12)