2014 оны 5 дугаар сараас эхлэн Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна. 7 м өргөнтэй байсан хуучин замыг зорчих хэсэг нь 14 м өргөн, хоёр талдаа 2.5 м өргөнтэй явган хүний замтай байхаар өргөтгөн шинэчилж байна. Тухайн замын эхний 2.5 км хэсэгт асфальтбетон хучилт хийж баяр наадмын өмнө нээсэн. Зарим айл өрх газраа чөлөөлж өгөхгүй байгаагийн улмаас авто замын зарим зурваст өргөн нь 7 м болж нарийсаж байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодохдоо энэ замаар болгоомжтой явахыг анхааруулж байна.
24tsag.mn