“Рио Тинто” групп энэ оны эхний хагас жилийн байдлаар “Оюутолгой” төслийн үйл ажиллагаанаас 436 сая ам.долларын орлого олжээ. Нийт 202 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан байна. Эхний хагас жилд экспортолсон зэсийн баяжмалд агуулагдсан эрдэс бүтээгдэхүүний агуулгыг нэг бүрчлэн задалбал, 51 мянган тонн зэс, 126 мянган унци алт, 309 мянган унци мөнгө борлуулсан байна. “Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспортоос Монгол улсын засгийн газарт нөөц ашигласны төлбөр хэлбэрээр 23.5 сая ам.долларын орлогыг төвлөрүүлжээ. “Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт эхний улирлаас 320 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
24tsag.mn