Ард түмний саналыг авч сонгогдчихоод ам.доллар өсч 2000 төгрөгт хүрэхийг хүлээж суудаг УИХ-ын гишүүн байдаг л юм байна. Энэ бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан юм. Тэрээр өнгөрсөн хавар “ам.доллар 2000 төгрөгт хүрвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байсан юм. Харин саяхан энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа гэж зарлав.
Түүний яриаг сонсоод, ажиглаад байхад ам.доллар 2000 хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа бололтой. Харин өсөөсэй гэж хүлээгээд суудаг аж. Хэрэв 2000 хүрвэл л хариуцлага ярина гээд тоосон шинж алга. Уг нь валютын өсөлтөд эрх баригчидаас эхлээд сөрөг хүчин хүртэл санаа зовж тодорхой шаардлага, асуулга тавьж санал санаачилга гаргаж байна. Ард түмэн ч бухимдахын зэрэгцээ төгрөгийнхөө ханш, худалдан авах чадвартаа санаа зовж явна. Түмэн олноороо ингэж хөдөлж байхад “2000 хүрвэл л би асуудал ярина” гээд гэдсээ илээд сууж байгаа УИХ-ын гишүүний зорилгыг ойлгохгүй юм. Бүр ард түмний төлөө хүн мөн үү? гэж эргэлзэхэд ч хүрч байна.
Уг нь долларын ханш өсөхөд ард түмний мөнгө цаас болж нийгмийн дундаж давхаргынхан бас ядуучууд л асар их хохирол амсдаг. Тэд бүгдээрээ ядуурдаг. Харин баячууд л хождог. Тиймээс л валютын ханш өсөхийг хүлээдэг хүмүүс бол баячууд юм. Бас эх орондоо хайргүй хүн ингэж хүлээж, ард түмнийг валютын өсөлтөд хэрхэн дарлуулж байгааг хараад өрөвдөж суудаг байж мэднэ. Зарим баячууд энэ тэнд хадгалсан ам.доллараа өсөхөөр нь гаргаж зараад асар ихээр хождог. Тиймээс л валют өсөөсэй гэж өдөр, шөнөгүй хүлээдэг байх.
Тэгээд ч Г.Баярсайхан гишүүнийг хэлсэн амандаа хүрнэ гэдэгт итгэх хэцүү. Хэрэв ам.доллар 2000 хүрвэл тэр Ерөнхий сайдыг огцор гээд гүйж чадахгүй л дээ. Ямар нэгэн шалтаг, тайлбар олоод л сууж байна.
Эдийн засагчид 1900 хүрсэн ам.долларыг тун удахгүй намартаа 2000 гарна гэж сануулах болсон. Тэр үед УИХ-ын гишүүн Г.Баярсайхныг хэлсэн амандаа хүрч Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихыг л харна гэж ярих хүмүүс олшров.
Ард түмнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүний хувьд ам.долларыг 2000 хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч, санал санаачилга гаргаагүй байж 2000 хүрсэн хойно нь хэлсэн яриснаасаа буцвал тун эвгүй байдалд орж мэдэх юм Г.Баярсайхан минь!

Сэтгэгдэл (16)