Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээлэл нийгмийг түгшээж байна. Эдийн засаг хэрхэн унасныг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харагдав. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын зарим албан тушаалтнууд дуугарч эхлэв. Тухайлбал Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Монгол банк хүүгийн бодлогоо өсгөснийг үр дүнтэй зүйл биш” гэж сануулав. Тэрээр “гадаадаас их хэмжээний доллар орж ирвэл төгрөгийг баталгаажуулж, ханшийг тогтворжуулж магадгүй” гэж тайлбарлав. Түүний тайлбараар бол гадаадаас их хэмжээний вальют зээл эсвэл ашигт малтмалын лицензүүдээ зар гэсэн хоёр санаа агуулж байна. Эдийн засгийн хөгжлийн дэд ийм зөвлөлгөө өглөө. Үүнээс өөрөөр төгрөгийн ханшийг тогтворжуулах гарц байхгүй гэж хамгийн чухал яамны сайд тайлбарлах нь хачирхалтай юм.
Сэтгэгдэл (21)