Улсын төсвийн алдагдал 160 тэрбум төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн сарын байдлаар улсын төсвийн орлогод нийт гурван их наяд 300 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар буурсан дүн аж. Оны эцэст улсын төсвийн орлогод долоон их наяд орчим төгрөгийг төвлөрүүлэхээр энэ онд тооцсон. Харин одоо дээрх үзүүлэлтийг харахад тооцоолсон орлогоо төвлөрүүлэхэд хүндхэн байгаа ажээ. Мөн төсвийн зарлагын хэмжээ өмнөх оныхоос 18 хувиар өсч гурван их наяд 466 тэрбумд хүрчээ. Гэхдээ энэ нь төсөвт тодотгол хийх хэмжээний үзүүлэлт биш гэж Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.
24tsag.mn