Өчигдөр манай Улсын ГХЯ болон Бүгд найрамдах Австри Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтын үеэр Австри Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 40 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийг олгож байгаагаа мэдэгдсэн байна. Уг зээлийг үр дүнтэй зүйлд зарцуулахыг Австрийн тал хүсчээ. 40 сая евро гэдэг нь 100 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Энэхүү нэн хөнгөлөлттэй зээлийг хэзээнээс эргүүлэн төлөх, юунд зарцуулах нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (1)