Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12.0 хувь болгосноо зарласан. Үүнтэй холбогдуулан Монгол банкны зүгээс банкны системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зарим өөрчлөлтүүдийг хийжээ.
Энэ талаар тус банкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан "Бид өнөөдөр мөнгөний бодлогынхоо төлөв байдалд өөрчлөлт хийлээ. Үүнтэй зэрэгцүүлээд нэн чухал асуудал бол банкны системийн төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудал байдаг. Энэ хүрээнд эдийн засагт ирж байгаа хүндрэлүүдийг цаашид саармагжуулах зорилгоор бид микро түвшинд банкуудын актив пасивын зохистой харьцаа буюу шалгуур үзүүлэлтүүдэд тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
-Эдийн засгийн зарим нэг секторын сөрөг нөлөөллөөс банкуудын зээлийн чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах,
-Системд гарч буй хэт "долларжих" үзэгдлийг саармагжуулах,
-Ард иргэд олон нийтийн бодит орлого, хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс ипотекийн зээлийн өсөлтийг саармагжуулахгүй байх гэсэн гурван чиглэлээр бодлогын шийдвэр гаргасан" гэв.
Ингэснээр мөнгөний бодлогын өөрчлөлтөөс гарч болзошгүй сөрөг нөлөөллүүд багасахаас гадна хүлээж байгаа эерэг нөлөөллийг богино хугацаанд бий болгох давуу талтайг албаныхан онцоллоо.

А.Наран /24tsag.mn/