Ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Өчигдөр Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1,860 төгрөг, Хятадын юань 300 төгрөгт хүрчээ. Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 11.7 хувь, 2013 оны мөн үеэс 23.8 хувиар тус тус суларсан байна.
Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад ажиглагдаж байгаа зүйл биш болохыг шинжээчид онцолж байгаа. Учир нь эдийн засаг нь уул, уурхайгаас ихээхэн хамааралтай Перу, Индонези зэрэг хөгжиж буй орнуудад ч энэ хандлага ажиглагджээ. Уул, уурхайгаас хамааралтай гэгдэх 17 улсын мөнгөн тэмдэгт өнгөрсөн 18 сарын хугацаанд бүгд 5-45 хувиар суларсан байна. Эдгээр орны валютын ханшийн нэг өдөрт ногдох хэлбэлзэл 0.1-0.68 хувийн хооронд байгаа аж.

24tsag.mn