Сангийн яамнаас Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн эхний зургаан сарын гүйцэтгэлийг гаргажээ. Үүгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2014 оны эхний зургаан сарын байдлаар 2,729.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2,970.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 26.6 хувьтай тэнцэж байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарахад зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 3.6 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Нэгдсэн төсвийн алдагдал урьд оны мөн үеэс 107.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Сэтгэгдэл (1)