Долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байна. Өчигдөр /VII.24/ ам.долларыг арилжааны банкуудад 1858 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр дөрвөн төгрөгөөр нэмэгдэж, 1862 төгрөгт хүрэв. Монголбанкны хаалтын ханш одоогоор 1853 төгрөг байна. Юанийн үнэ ч өсч, 301 төгрөгтэй тэнцлээ. Долларын ханш өссөн шалтгааныг албаны хүмүүс гаднаас мөнгө орж ирэхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Сэтгэгдэл (4)