“Microsoft” корпораци санхүүгийн жилийн тайлангаа албан ёсоор зарлаж 4.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэдгээ мэдэгдэв. Шинжээчид тус компаний нэгж хувьцаанд оногдох ашиг 60 цент байхаар тооцож байсан бол энэ үзүүлэлт бага зэрэг буурч 55 цент болжээ. Тус компани гар утас үйлдвэрлэгч “Nokia” компанийг 7.3 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. Тэд компаний зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 12 500 ажилтнаа халах болсон юм.