Шинэчлэлийн Засгийн газар хямраасан эдийн засгаа 100 хоногт багтаан эрчимжүүлнэ гэж амлалт өгсөн. Амлалт биелэхэд 20 гаруй хоног өнгөрөв. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн энэ хөтөлбөрийг хамгийн анх “бүтэхгүй зүйл, хугацаа хожих гэсэн санаачилга” хэмээн зарласан. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи 80 орчим хоногт бүхий л эдийн засагчид 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг эрүүл хүний санаанд багтахгүй зүйл хэмээн санаашрах болсон.
Хамгийн сүүлд гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг “Сохор нохой дүйвээнээр хуцдаг гэдэг. “Эзэн-100” гэж хуцлаа. Сайн үр дүн горьдож хүлээх боломжгүй. Инфляци улам нэмэгдэж 14 хувь давлаа. Төгрөгийн ханш унасан хэвээр байна. Эдгээр нь зогсох шинжгүй боллоо. Ард түмний амьдрал дордож, ядуурал тэлсээр байна. АН төрийн бодлого явуулах чадваргүйгээ олон түмэнд харууллаа” хэмээн зарлав.
Ийнхүү удахгүй дуусах гэж байгаа “Эзэн-100” асуудал дагуулсаар байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (17)