БНХАУ-ын гаалийн мэдээлэлд “Оюутолгой”-н үйлдвэрлэл нэмэгдсэнтэй зэрэгцээд Монголоос импортолсон зэсийн баяжмалын хэмжээ өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны байдлаар 217 мянган тоннд хүрсэн гэжээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 15 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
Түүнчлэн зургадугаар сард Чили улс Хятадад 535.5 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүний дараа Перу, Мексик улсуудын зэсийн баяжмалын нийлүүлэлт 343-375 мянган тонноор хэмжигдсэн байна.

24tsag.mn