Монгол улсын банкны салбарт олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд үйлчилгээгээрээ танил “Эрэлбанк” нь өөрийн нэрийг “Ариг Банк” болгон шинэчлэж байгаагаа дуулгахад таатай байна. Энэхүү нэрийн өөрчлөлт маань 2013 оны хагасаас эхлэн бидний хийж байгаа үйл ажиллагааны сайжруулалтуудтай салшгүй холбоотой юм.
“Ариг Банк” нь Харилцагчийн хэрэгцээнд чиглэсэн,хамгийн орчин үеийн техник технологид суурилсан банк байхаар зорин ажиллаж байгаа бөгөөд нэрийн шинэчлэлтэй холбоотойгоор харилцагчдад ямарваа нэгэн хүндрэл үүсэхгүй бөгөөд бид улам ихийг бүтээн ажиллах болно.
Бид Таныг “Ариг Банкаар” үйлчлүүлэхийг урьж байна.
Бидэнтэй холбоо барих мэдээлэл болон бүх сувгууд (имэйл хаяг, утасны дугаар зэрэг) хэвээр бөгөөд и-мэйл хаяг, вэб хуудас зэрэг зүйлс албан ёсоор “АригБанк” нэрийн дор ажиллаж эхлэхэд бид та бүхэнд мэдээллийг тухай бүрт нь урьдчилан хүргэх болно.
Нэрний тухай
“АРИГ”
1. Цэвэр тунгалаг
2. Арви гам
гэсэн утгатай үг болно. Ариг гэсэн үг нь бидний зарчим, эрхэмлэдэг чанар, хийж байгаа ажил үйлстэй нягт нийцэж байгаа бөгөөд Банк Санхүүгийн Байгууллагын чандлан сахих ёстой хамгийн гол зүйл болох Цэвэр, Тунгалаг байдлыг агуулж байгаа юм. Таныг бид Ариг Банкаар үйлчлүүлэхийг урьж байна.Таны санхүүгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг сэтгэлд тань нийцэх түвшинд хүргэхээр бид чармайн ажиллах болно.
Сэтгэгдэл (3)