Олон улсын зэрэглэл тогтоох "Moody"s" агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин буурууллаа. Тодруулбал, тус агентлаг Монголын засгийн газрын гадаад валютын бондын зэрэглэлийг В1-ээс В2 болгож бууруулсан бөгөөд хэтийн төлөвийг сөрөг хэвээр үлдээсэн талаараа мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоорр манай улсын Хөгжлийн банкны бондын зэрэглэлийг мөн В1-ээс В2 болгож бууруулжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)