Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-24-нд Япон улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр буюу энэ сарын 23-нд Худалдаа хөгжлийн банк олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа Япон улсад нээхээр төлөвлөжээ. 1990 онд Японы “Bank of Tokyo”-той харилцаа тогтоосон Худалдаа, хөгжлийн банк “Sumitomo mitsui banking corporation”, “Mizuho corporate bank”, “JCB International”, “MG Leasing” зэрэг тус улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна. Тус банкийг Японд төлөөлөн зөвлөгөө, мэдээлэл өгөх маркетингийн үйл ажиллагаа явуулах, шаардлагатай тохиолдолд Монголын талтай холбох үүрэг бүхий Төлөөлөгчийн газар нь есөн ажилтны бүрэлдэхүүнтэй байх аж.
Дашрамд дурдахад, одоогоор Монголын арилжааны хоёр банк гадаадад Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг юм байна. “Хаан” болон “Капитал” банкны Төлөөлөгчийн газар БНСУ-д үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Японд салбараа нээж буй анхны банк нь Худалдаа, хөгжлийн банк болж байна.

24tsag.mn