Энэ сарын 16-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: Энэ сарын 16-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.0 хувь, үхрийн цул махны үнэ 6.4 хувь, адууны махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал махны үнэ өөрчлөлтгүй байна.
Энэ сарын 16-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7200 төгрөг, үхрийн /ястай/ мах 7855 төгрөг, үхрийн цул мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 8.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 9.8 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 7.4 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна.

24tsag.mn