Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг намынх нь нөхөд хэд хэдэн удаа эргээд ирсэн. Одоогоор эмчилгээ нь дуусаагүй байгаа ч түүний биеийн байдал харьцангуй сайжирч байгаа билээ. Н.Энхбаяр 6-р сард ирж намын их хурлаа хуралдуулна гэсэн мессеж улстөрийн хүрээнд гараад байсан. Энэ МАХН-ын дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад "Н.Энхбаяр дарга энэ сарын сүүлээр Монголд ирнэ" гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн байна. Тэрээр энэ удаад намынхаа их хурлыг хуралдуулж бүтэц дотроо нэлээдгүй хөдөлгөөн хийнэ гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгөөд байна. УИХ-ын хаврын чуулган завсарлаж улстөр намжаад байгаа Н.Энхбаяр эргэж ирснээр олон сонирхолтой үйл явдлууд өрнөх нь тодорхой юм.
Сэтгэгдэл (40)