"Оюутолгой” компанид манай улсын татварын байгууллага акт
тавьсныг хөрөнгө оруулагчид “Rio Tinto” “Туркиз
Хилл Ресурс” компанийхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнээс улбаалж тэд төслийн
дараагийн шатны ТЭЗҮ-ш дахин хойшлуулж магадгүй гэсэн мэдэгдлийг хийсэн билээ. Тэгвэл
тус компаний удирдлагууд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай уулзахаар
өнөөдөр цаг товложээ. Тэрээр “хэрвээ Оюутолгой татварын актыг хүлээн
зөвшөөрөхгүй бол 30 хоногийн хугацаанд татварын ерөнхий газрын маргаан таслах
зөвлөлд гомдол гаргах эрхтэй” гэж мэдэгдсэн байна. Харин “Оюутолгой” компаний
зүгээс дээрхи асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 60 хоногийн дотор
шийдвэрлэхгүй бол олон улсын арбиртрын шүүхэд хандах бодолтой байгаагаа
мэдэгджээ. Эх сурвалжын мэдээллэж
байгаагаар талуудын аль аль нь төслийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад учрахыг
хүсэхгүй байгаа тул татвартай холбоотой маргааныг түргэн хугацаанд
шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв.
Сэтгэгдэл (4)