Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа төмрийн хүдрийн гурван ордоос хамгийн том нь буюу 229.3 сая сая тн нөөцтэй Төмөртэйн ордын дэргэд хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэр долдугаар сарын 01-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Ингэснээр уг үйлдвэр нэг цагт 750 тн хүдэр боловсруулах боломжтой болж байна. Энэхүү төсөл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг өргөтгөж 2015 он гэхэд “Уул уурхай-Хар төмөрлөгийн цогцолбор” байгуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Төмөртэйн уурхай одоогийн байдлаар жилд нэг сая тн хүдэр олборлож байна.
Сэтгэгдэл (1)