ТӨХ-ноос МХБ-ийн хувьцааг Сангийн яамны мэдэлд шилжүүлсэнтэй
холбоотойгоор тус яам биржийг ТУЗ-ийг шинээр бүрдүүлэхээр болсон. Тэгвэл “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилсон бөгөөд ТУЗ-ын даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа ажиллахаар болсон байна.
Харин гишүүдээр нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Даажамба, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын Дотоод аудит хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Сүх-Очир, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, УУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын бодлогын хэлтсийн дарга Н.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл нарын хүмүүс томилогджээ.
Түүнчлэн шинэ ТУЗ өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Д.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

24tsag.mn