“Оюутолгой” компанид төслийн эхний шатанд албан татвар дутуу төлсөн, санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Татварын Ерөнхий газраас дүгнэлт гаргаж акт тавьсан байна. Харин “Туркиз Хилл Ресурс” компаний зүгээр татварын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.
“Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагчид хамтран ажиллах гэрээнд заасны дагуу үүссэн маргааныг таслан шийдвэрлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хандах магадлалтай байна. “Оюу Толгой”-н Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Крэйг Киннел “Ийм асуудал гарсанд харамсч байна. Гэхдээ бид Оюутолгойн уурхайг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулна” гэжээ. Татварын маргаан дагуулаад байгаа мөнгөний хэмжээ 130 сая ам.доллар юм байна. Харин “Туркиз Хилл Ресурс” компани татварын асуудлаа 06 сарын 30-ний өдрөөс өмнө шийдвэрлэхгүй бол гүний уурхайн ТЭЗҮ-г боловсруулах хугацааг хойшуулахад хүргэж болзошгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Татварын зөрчилтэй холбоотой мэдээлэл гарсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дэхь “Туркиз Хилл Ресурс” компаний хувьцаа 4.2 хувиар суларсан байна. “Оюу толгой” ХХК өөрсдийн веб сайтад мэдээллэснээр Монгол Улсын татвар, хураамжинд 1.2 тэрбум ам.долларыг өнгөрөсөн хугацаанд өгсөн гэжээ.