Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны төвийг маргаашнаас нээж, байнгын ажиллагаатай болгох
гэж буй. Арав гаруй жил чөлөөт бүс байгуулж, худалдааг эрчимжүүлэх
асуудлыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Уг худалдааны төвөөр дамжуулан хил орчмын худалдааг сайжруулж тэр хэрээр мөнгө олох зорилготой байгаа юм. Тэгвэл худалдааны чөлөөт бүсийг 24 цагийн байнгын
ажиллагаанд шилжүүлэхийн эхлэл болгон “Алтанбулаг экспо” үзэсгэлэн
яармагийг өнөөдөр нээлээ. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан оролцжээ.
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд 24 тэрбум төгрөгийг засгийн газраас зарцуулсан байна. Гэтэл энд хийгдсэн ажлуудыг нь харвал 24 тэрбум төгрөг зарцуулсан гэдэгт хэн ч итгэхээргүй байна гэж тэнд очсон хүмүүс ярьж байна. Бүр зарим нь энд хууль хяналтын шалгалтыг оруулсан дээр гэх зүйлийг хэллээ.
Ингээд улсын төсвийн 24 тэрбумыг зарцуулсан бүтээн байгуулалтуудыг зургуудийн хамтаар хүргэе.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)