Энэ сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөгдөөгүй гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Ингээд энэ долоо хоногт ямар хүнсний бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөнийг дэлгэрэнгүй танилцуулъя.
Махны дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 18-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул мах 0.4 хувь, ямааны махны үнэ 6.8 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 6-р сарын 18-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7670 төгрөг, үхрийн /ястай/ мах 8740 төгрөг, үхрийн цул мах 10775 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6175 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2014 оны 6-р сарын 18-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 18-ны байдлаар цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 18-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 40.7 хувь, төмсний үнэ 3.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 1.0 хувь, луувангийн үнэ 3.1 хувь, байцааны үнэ 1.8 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 6-р сарын 18-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.8 хувиар буурч, задгай сүүний үнэ 0.4 хувиар өссөн байна, өмнөх 7 хоногийнхоос , савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.9 хувиар, задгай сүүний үнэ 1.6 хувиар буурсан байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

24tsag.mn