Интернет худалдааны Амазон компани удтал хүлээлгэсний эцэст өөрсдийн анхны гар утсаа танилцуулж дэлхийн гар утасны зах зээлийн өрсөлдөөнд хөл тавьж байгаагаа албан ёсоор зарлалаа. ““Fire Phone” утас нь 4.7 инчийн дэлгэцтэй, андройд үйлдлийн системтэй боловч “Google”-ийн үйлчилгээнүүдийг бус “Amazon”-ны шопингоос үйлчилгээнүүдээ авахаар бүтээгдсэн байна. “Amazon”-ынхон ийнхүү өөрсдийн “афф стор”ийг зах зээлд давхар нэвтрүүлж байна.
Шинэ утасны “FireFly” функц нь уг утасны хамгийн гол давуу тал
бөгөөд камерын дурангаар аливаа бараа бүтээгдэхүүнийг харуулахад уг
бүтээгдэхүүнийг “Amazon” сайтаас олж худалдан авах үнийг санал болгодог
юм байна. Энэхүү функцээрээ тэд бусад ухаалаг гар утастай өрсөлдөх
бөгөөд шинжээчдийн зүгээс ч “FireFly” систем бусад гар утас
үйлдвэрлэгчдэд цохилт үзүүлж чадна гэж дүгнээд байна.
“Firephone”-г 2014
оны долдугаар сарын 25-наас АНУ-ын зах зээлд худалдаанд гаргах ба 649
ам.доллараар худалдаалах юм байна.