Энэ тухай “Блүүмберг” мэдээллэсэн байна. “Блүүмбэрг маркет” сэтгүүл жил бүр уламжлал болгон явуулдаг дэлхийн хамгийн хүчирхэг банк шалгаруулах судалгааг хөрөнгийн хэмжээгээрээ 100 тэрбумаас давсан банкуудын дунд явуулахад Хонг-Конгийн “Hang Seng” банк 147 тэрбум ам.долларын хөрөнгөөр уг үзүүлэлтийг тэргүүлжээ. Жагсаалтын хоёрдугаар байрт Канадын “Desjardins Group” гуравдугаарт Японы “Norinchukin” банкууд адил үзүүлэлттэй орсон бол АНУ-ын банкуудаас “U.S Barcorp” 19-р байрт бичигдсэн нь туйлын хачирхалтай үзэгдэл болжээ.