Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, банкны холбооныхонтой уулзаж, тодорхой шийдэлд хүрчээ. Мөн энэ сарын 19-21- нд Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад бэлтгээд завгүй байгаа аж. Их тэнгэрт болох тус хуралд одоогийн байдлаар 22 орны төлөөлөгч оролцохоо мэдэгдсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр гадаад хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчлахаас гадна бизнесийн салбаруудын талаар мэдээлэл өгөхөд илүү анхаарах юм байна. 1990 оноос хойш манайд гадаадын хөрөнгө оруулалттай 12000 компани бүртгүүлжээ. 2013 оны байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай 8000 компани бүртгэлтэй байсан байна. Он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 140 компани бүртгүүлжээ.
Т.Энхэлээ