Үндэсний статистикийн хороо энэ оны нэгдүгээр улиралаас эхлэн иргэдийн дундаж цалинг Нийгмийн даатгалын мэдээллийн санд үндэслэн тооцдог болжээ.
Үүний өмнө нь тэд тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас 1308 сонгон авч дээрх судалгааг гаргадаг байсан юм.
Ийнхүү аргачлалаа сольсоноор тэд Нийгмийн даатгал төлөгч 33 мянга 400 аж ахуй нэгж байгууллагыг судалгаанд хамруулж, иргэдийн дундаж цалинг 762 мянган төгрөг хэмээн тооцсон байна. Үүнээс эрэгтэй ажиллагчдын цалин дунджаар 832 мянган төгрөг, харин эмэгтэй ажилагчдынх 696 мянган төгрөг байгааг юм.
Мөн салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн өндөр буюу 1 сая 696 мянган төгрөг, өрхийн аж ахуйд тусладаг малчин, асрагч зэрэг ажил эрхлэгчдийн хамгийн бага буюу 339 мянган төгрөг байгааг судалгаанд дурджээ.
Түүнчлэн өмнөх аргачлалаар аж ахуй нэгж байгууллагуудыг 100-гаас доош болон дээш ажиллагсадтай хэмээн ангилдаг байсныг больж таван ангилалаар дундаж цалинг тооцсон байна. Үүнд:
1. 9 хүртэлх ажилтантай ААН байгууллагуудын дундаж цалин 449 мянган төгрөг;
2. 10-50 хүртэл ажилтантай ААН байгууллагуудын дундаж цалин 607 мянган төгрөг;
3. 50-99 хүртэл ажилтантай ААН байгууллагуудын дундаж цалин 716 мянган төгрөг;
4. 100-200 хүртэл ААН байгууллагуудын дундаж цалин 739 мянган төгрөг;
5. 200-гаас дээш ажилтантай ААН байгууллагуудын дундаж цалин 896 мянган төгрөг байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

А.Наран
24tsag.mn