Энэ онд дэлхийн эдийн засаг 2.8 хувиар өснө гэсэн шинэ таамгыг Дэлхийн банкнаас гаргажээ.
Улс орнуудын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст сул байсантай холбоотойгоор тэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг 0.4 хувиар бууруулаад байна. Үүнд АНУ-ын эдийн засгийн өсөлт 0.7 хувиар буурч 2.8 хувьд хүрэх шинэ таамаглал болон БНХАУ, ОХУ, Энэтхэг, Бразил зэрэг томоохон өсөлтийн эдийн засгууд саарна гэсэн хүчин зүйлүүдийг голлон анхаарчээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хэт хэлбэлзэл, цаг агаарын цочир хүйтрэл, Украйны зөрчлийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан гэдгийг тэд шинэ таамаглалдаа дурьджээ. Гэхдээ энэхүү эдийн засгийн удаашрал нь түр зуурынх бөгөөд 2015 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулах шалтгаан болохгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

24tsag.mn