Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч тавдугаар сарын эцэс гэхэд 12053.4 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 315.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх оны мөн үеэс 3826.9
тэрбум төг буюу 46.5 хувиар өссөн дүнтэй байна.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 380.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараас 81.6 тэрбум төгрөг буюу 27.3 хувиар, өмнөх жилээс 234.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн дүнтэй гарчээ.
Мөн дээрх хугацаанд манай улсын банкны салбарын нийт чанаргүй зээл 619.7 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 3.5 тэрбум төгрөг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеэс 301.7 тэрбум төг буюу 94.9 хувийн өсөлттэй байгаа юм.
24tsag.mn