Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 19 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1824.10 төгрөгийн хаалтын ханшаар 13.0 сая ам.доллар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанк 30.0 сая юанийг 292.55 төгрөгийн хаалтын ханшаар арилжсан байна.
Түүнчлэн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 68.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 68.0 сая ам.доллар нийлүүллээ гэж Монгол банкнаас мэдээллээ.