Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Тиймээс хуулийн дагуу долоо хоногийн дотор Байнгын хороо, УИХ-ын чуулганаар түүний асуудлыг шийдвэрлэх юм. Уг нь өмнөх долоо хоногт түүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч тэрбээр өвдөж УИХ-ын даргаас "эмийн чөлөө" авсан юм. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх гэж буй нь энэ юм.
МАН-ын бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг доройтуулсан хэмээн үзэж байгаа юм. Тус бүлэг өмнө нь ч түүнийг огцруулах асуудлыг хөндөж байсан билээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)