Өмнөх Засгийн газар Тавантолгой зүүн Цанхийн нүүрсийг барьцаалж 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит “Чалько” компаниас зээлсэн. 2012 оноос өдий хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалько” компаниас авсан өрөндөө нүүрс нийлүүлсээр байна. Уг нь Чалько компаниас зээлсэн мөнгө хуваарь ёсоор өнгөрсөн онд барагдуулж дуусах байсан ч нүүрсний салбарын таагүй байдлаас болж өр тэглэх асуудал хойшилсоор байгаа юм. Энэ он гарсаны дараа ам.долларын өр үлдсэн бөгөөд энэ сарын 1-ны өдөр гэхэд барагдуулж дуусна гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь мэдэгдсэн. Гэвч энэ сарын 1-ны байдлаар “Чалько” компанид төлөх ёстой өрнөөс 130 сая ам.доллар үлдсэн байгааг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хэлсэн байна. “Чалько” компанид төлөх өрийн хугацаа хойшилж байгаа шалтгааныг нүүрсний үнийн уналт бусад асуудлаас болсон гэж тайлбарласан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)