Энэ сарын 19-21-нд Монгол улсg; бизнесийн дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтын зорилго нь Монгол улсын ашиглагдаагүй боломжийг судалж, түүнийг орон нутгийн болон олон улсын корпорациуд банкир, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулах аж. Уг уулзалтад гадны нэр хүндтэй бизнесмэнүүд оролцож хэрхэн амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцах аж. Үүний дотор “Ivanhoе Mines”-ыг үндэслэгч Роберт Фрийдланд оролцож магадгүй гэсэн мэдээлэл байна. Азийн хөгжлийн банкнаас манай улсын ДНБ-ийг энэ онд 9.5, ирэх жил 10 хувиар өсч, дэлхийд тэргүүлэгчдийн байр сууриа хадгална хэмээн үзэж буй. Эл өсөлтийг бүрдүүлэгч хөдөө аж ахуй, дэд бүтэц, уул уурхай үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл зэрэг салбарын төлөөлөл ч энэхүү уулзалтад оролцох юм байна. Хуралд оролцогчид хөдөө аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэр, уул уурхайн ордод зочлох аж.
24tsag.mn