Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч Солонгосын “Samsung electronics” компани “google”-ийн андройд үйлдлийн системээс аажимдаа бүрэн татгалзах төлөвлөгөөтэй байна. Өнгөрөгч онд тэд “Intel” болон “Vodafone”-ийн хамтарсан "Tizen" үйлдлийн системтэй хоёр ч ухаалаг цагийг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Гэвч энэ нь төдийлөн амжилт олоогүй гэдэг. Тэгвэл андройд үйлдлийн системээс татгалзаж “Tizen” үйлдлийг системийг ашигласан анхны гар утас болох “Samsung Z” утсаа худалдаанд гаргахаар зэхэж байна. Энэ утас нь "Iphone5s" утаснаас 0.8 инчээр том буюу 4.8 инчийн дэлгэцтэй байхаас өөр дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор хийгээгүй байна. Эхний ээлжинд уг утсыг ОХУ-ын зах зээлд худалдаанд гаргах бөгөөд цаашлаад Европын орнуудад худалдаалах юм байна.