Нүүрсний салбарт нааштай өөрчлөлт харагдаж эхэллээ. “Эрдэнэс Таван Толгой” ХК өнгөрсөн таван сарын хугацаанд 2 сая тн нүүрс борлуулсаны тэн хагасыг нь сүүлийн нэг сард худалдаалсан байна. Тус компани “Чалко”-той байгуулсан гэрээний үнэд энэ оны долдугаар сар хүртэл ямарваа өөрчлөлт оруулахгүй байхаар тохирсон ба Хятадын хилийн боомтын агуулахад аваачсан нэг тонн нүүрсийг 57 ам. доллараар худалдаалж байгаа аж. Харин баруун цанхийн нүүрсийг тонн тутмыг нь 34-37 ам.доллараар худалдаалж байна. Нүүрсний экспортын 40 хувийг тээвэрлэлтийн өртөг эзэлж байдаг. Харин “Таван Толгой-Гашуун сухайт” чиглэлийн авто замын хураамж 4-р сарын 01-ээс эхэлж 1 ам.доллар болон буурсан байна. Уг зам “Энержи Ресурс” компаний мэдэлд байх үед 3.8-4.8 ам.долларын хураамж төлдөг байсан гэж “Эрдэнэс Монгол” компаний гүйцэтгэх захирал О.Сайнбуян мэдэгдсэн байна. Тээвэрлэлтийн зардал ийнхүү буурснаар 2014 онд 11 сая тонн нүүрсний тээвэрлэлтээс 41.8 сая ам.долларыг хэмнэх боломжтой болох юм байна.
Сэтгэгдэл (3)