Өнгөрөгч 5-р сарын 22-ний өдөр иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвиз" компани үйл ажиллагаагаа зогсоож 200 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, үнэтэй шатахуунаар цаашид алдагдал ихтэй нислэг үйлдээд байх боломжгүй гэж компаний удирдлагууд учирласан. Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогы дагуу ашигтай чиглэлд төрийн өмчит "МИАТ" ХК нислэг үйлдэх давуу талтай байдаг. Тиймээс "МИАТ" ашигтай ажиллах давуу эрхтэй бусад нь алдагдал хүлээх ялтай ажилладаг гэсэн үг.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт буурснаас манай улсыг зорих албаны хүмүүс болон жуулчдын тоо эрс багассан байна. Тэр ч бүү хэл орон нутгийн нислэгүүдийн суудал дүүргэлт муу , ил хуль хоосон нисэх нь ихэссэн гэдгийг тус салбарынхан онцолж байна. Зорчигч, ачаа тээврийн хэмжээ ийнхүү эрс буурсан нь зөвхөн "Изинис эйрвиз"-ийг хөлдөө чирээд зогсохгүй дотоодын авиа компаниудын үйл ажиллагаанд ихээр нөлөөлөх болсон аж.
Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар "Хүннү Эйр" компаний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч “Изинис”ийн араас дампуурлын эрмэгт ирээд байгаа аж. Тус компани сүүлийн хоёр сарын турш ажилчдынхаа цалинг олгоогүй гэсэн мэдээлэл байна. Үүнийг компаний дотоод нууц гэдэг байдлаар нэлээд чандлаж байгаа аж.
"Хүннү эйр" компани дотоодын 10 чиглэлд, олон улсын 6 чиглэлд “Покер-50” “Аэрбас-А319” маркын онгоцоор нислэг үйлддэг. 2014 оны 06-р сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа "Улаанбаатар-Парис" чиглэлд шууд нислэг хийж эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа. Гэвч олон улсын чиглэлийн нислэгт нь Сөүл, Бээжингийн ашигтай маршурт байдаггүй. Токио, Бангконг, Шанхай, Хонг-Конгийн чиглэлд нислэг хийж байгаа ч энэ нь давтамж болон зорчигдын урсгал бага юм.
Сэтгэгдэл (20)