Олон Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын компаниудын хувьцаа сайн дүн үзүүлэхгүй байна.
Хонг-Конгийн хөрөнгийн биржид анх удаа IPO хийж гарсан “Энержи ресурс” компани худалдаа хөгжлийн банкнаас хугацаагүй зээлсэн 60 сая долларын өрийг төлөх хугацааг хойшлуулсан нь тус компаний хувьцааны ханшийг дахин унагахад хүргэсэн. Тэгвэл тус хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби ресурс” компани энэ оны эхний улиралын байдлаар 20.8 сая долларын алдагдал хүлээсэн гэдгээ зарлалаа.
Хэдийгээр орлогын хэмжээ өсч, өмнөх оны мөн үеийнхээс 90 гаруй хувиар илүү нүүрс олборлосон ч тэд ийнхүү өндөр хэмжээний алдагдал хүлээсэн байна. Засгийн газар нүүрсний экспортын татварын журмыг өөрчилж, дөрөвдүгээр сарын 01-нээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнэ дээр үндэслэн авахаар болсон нь өмнөх роялти татвартай харьцуулахад илүү таатай нөхцлийг хувийн хэвшлийнхэнд бий болгоно гэж үзэж байна. “Саусгоби ресурс” нүүрсээ тн тутмыг нь 19.4 ам доллараар нийлүүлж байгаа бол олборлолтын зардал нь 14 орчим ам доллар болж байгаа гэнэ. Тэднийг ийнхүү өндөр хэмжээний алдагдал хүлээхэд татварын журам ч багагүй нөлөөлсөн гэдгийг эх сурвалж онцоллоо. Харин Засгийн газраас татварын уян хатан нөхцлийг бий болгосон нь гадаад дотоодын компаниудад алдагдалаа багасгахад багагүй нөлөө үзүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл (1)