Оюутолгойн хөрөнгө оруулагч "Туркиз Хилл Ресурс" компаний хувьцаа эзэмшигчдийн хурал Канадын Ванкувер хотноо хуралдаж удирдах зөвлөлдөө өөрчлөлт оруулжээ. Санал хураалтын үр дүнд тодорсон долоон хүн дараагийн сонгууль буюу хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал болтол тус компаний захирлаар ажиллах юм байна. Энэхүү сонгуулиар ТУЗ-ийн даргаар Дэвид Клингнер сонгогдсон бол ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд “Rio Tinto”-ийн санхүүгийн албаны дарга Ровена Албонес болон Зэсийн салбарын дэд Ерөнхийлөгч Жеффрей Тигесен нар сонгогджээ. Түүнчлэн “Оюу Толгойн” ТУЗ-ийн гишүүн “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал Кей Приестли ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтсаныг Bloomberg.tv мэдээллээ.